Sunday, November 14, 2010

Шүдний үүсэл хөгжил



Хүүхэд эхийн хэвлийд байхад анхдагч амны хөндий нь ургийн хөгжлийн 3 дахь 7  хоногтойд амны хонхор, анхдагч гэдэс хоёрыг тусгаарлаж байсан нимгэн хальс цоорсноор үүсдэг. Шүдний  хөгжил нь 6-8 долоо хоногтойгоос эхлэн 18-25 насанд агт араа шүд ургатал үргэлжилдэг удаан хугацааны үйл явц юм. Сүүн шүдний эх үүсгэвэр тавигдсаны дараа 10 дахь долоо хоногоос шүдний хөхлөг, 13-14 дахь долоо хоногтойгоос  анхдагч эсүүд, 15-16 дахь долоо хоногтойгоос шүдний эдүүд эрдэсжиж эхэлдэг. Хүүхэд төрөх үед сүүн шүдний цөгц нь хэлбэржиж гүйцсэн, байнгын шүдний үүсгэвэр нь тавигдсан байдаг.
Шүд шүдлэх зүй тогтол
Хүний шүд нэг удаа л солигддог. Өсөж буй шүдний үр хөврөл нь түүшин буюу эрүү хоншоорын ясны дотор гадаргуугаас цухуйж гараад , түүшингийн нягт ялтасыг шимэгдүүлж шүдэлнэ. Шүдлэхийн хирээр түүшин яс томорч шүд эрүүний тогтолцооны хөгжилд маш чухал физиологийн үйл явц болно. Энэ нь бие махбодын мэдрэл шингэний байдал гадаад орчны харилцан үйлчлэлийн үр дүнд явагдана. Сүүн шүд 6-7 сартайд цухуйгаад сүүн шүдний цөгц хөгжиж дуусахад сурвалж нь хэлбэржиж эхэлнэ.
Эрүүл өсөж буй хүүхдэд сүүн шүд шүдлэх хугацаа:
Төвийн үүдэн шүд
6-8 сартайд
Хажуугийн үүдэн шүд
8-12 сартайд
Соёо
16-20 сартайд
1-р бага араа
14-16 сартайд
2-р бага араа
20-30 сартайд
Хүүхдийн сүүн шүдний зуулт 2.5-3 настайд хэлбэржиж  нийт 20 шүдтэй болно. Байнгын  шүдний зуулт 6 настайгаас эхлээд 20-25 насанд шүдэлж дуусна. Байнгы шүдийг үүдэн шүд-8, соёо-4 , бага араа-8, их араа-8 , агт араа-4 гэж хуваагаад нийт 28-32 байнгын шүд ургана. Шүдлэх үйл явц нь тодорхой зүй тогтолтой явагдана. Шүд болгон шүдлэх тодорхой хугацаа, дараалал, байрлалтай айхаас гадна ээлжлэн , хос хосоороо урган гардаг зүй тогтолтой. Шүдлэлт нь хэвийн үйл явц учраас өвдөлтгүй явагддаг бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт болно.

No comments:

Post a Comment