Sunday, November 21, 2010

Англичууд шүд ургуулдаг технологи боловсруулжээ

Их Британы Лондонгийн Эзэн Хааны Коллежийн Шүдний Хүрээлэн (King's College London’s Dental Institute) өндгөн эсээс анх удаа шүд ургуулжээ. Энэ технологийг профессор Пол Шарп өөрийн хамтрагч нартай боловруулжээ.

Шинэ шүд ургуулахын тулд эрдэмтэд өвчтөнөөс өндгөн эсийн дээж аваад лабораторт эсийг хэрэгтэй хэлбэрт ортол нь ургуулжээ. Үүнийхээ дараа өвчтөнөө наркозоор унтуулаад буйланд нь ургасан эсүүдээ хуучин шүд байсан хэсэгт суулгадаг байна. Ийнхүү хэсэг хугацааны дараа шинэ шүд ургадаг байна.

Гэхдээ энэ технологи нь зөвхөн хулганууд дээр туршигдсан байгаа юм байна. Профессор Пол Шарпийн үзэж байгаагаар бол хүн дээр ашиглах бүрэн боломжтой гэнэ. Эрдэмтэд эмнэлгийн хүрээнд хүмүүс дээр хэд хэдэн туршилт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Энэхүү шинэ нээлт нь хүмүүст мөн хөгшин настай хүмүүст жинхэнэ шүдтэй болох боломж нээгдэж байгаа юм байна.  

No comments:

Post a Comment