Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэний улмаас үүснэ. Шүд аяндаа ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед Шүд голдуу шөнийн цагаар өвддөг. Шүдний өдөлт хэдэн минутаас цаг хүртэл үргэлжижлж болно. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална. Хэрэв шүд ямар ч завсарлаггүй байнга янгинаж, лугшиж өвдөөд байвал энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно.
Ер нь бол шүд өвднөө гэдэг нь Шүдний өвчин хүндэрч буйн дохио бөгөөд таныг Шүдний эмчид яаралтай оч гэж бие организм чинь шаардаад байгаагийн илрэл юм шүү.
No comments:
Post a Comment