1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино /Энэ зүйлд 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/.

2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж
2.1. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;

3.1.2. "эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хангахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.3. "нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн байдлыг тандах, хянах, хамгаалах, бэхжүүлэх, өвчин, эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлийг судлах, тэдгээрийг арилгахад чиглэгдсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран явуулах үйл ажиллагааг;
3.1.4. "эрүүл мэндийг дэмжих" гэж хүн эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжин урамшуулахад чиглүүлэн өөрөө болон бусадтай хамтран явуулж байгаа арга хэмжээг;
3.1.5. "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн, эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагааг /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
3.1.6. "эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
3.1.7. "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны дээд, дунд боловсролтой хүний их, бага эмч, сувилагч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шүдний эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнийг;
3.1.8 "эрүүл мэндийн ажилтан" гэж эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтныг;
3.1.9. "эрүүл мэндийн анхан шатны тусламж" гэж хүн амд эрүүл мэндийн зайлшгүй болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг;
3.1.10. "эмнэлгийн яаралтай тусламж" гэж хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, түүнийг сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдсэн, эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагааг;
3.1.11 "дархлаажуулалт” гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.12. "донор” гэж бусдын эрүүл мэнд, амь насыг аврахад зориулан өөрийн биеийн эд эрхтэн, цусыг сайн дураараа өгөгч болон зарим эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцсыг /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.13.”олон улсын хөл хориот өвчин” гэж олон улсын эмнэлэг, ариун цэврийн дүрэмд заасан өвчнийг /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.14. "идэвхжсэн голомтыг цомтгох" гэж мал, амьтнаас хүнд халддаг байгалийн голомтот халдварт өвчнүүдийн байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.15. "эмчлэх" гэж өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/;
3.1.16. "сувилах” гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулах болон өвчтнийг сэргээн засахад чиглэгдсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.17. "эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.18. "эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, хянах зориулалтаар бүтээгдсэн бие даасан ажиллагаа бүхий зүйлийг /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.19. "эмнэлгийн багаж” гэж хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэгдэх зүйлийг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
3.1.20. "протез” гэж хүний эд эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
3.1.21. ”биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, зарчим
4.1. Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
4.1.1. хүн амын эрүүл мэнд нь төрийн онцгой анхаарал, ивээлд байна;
4.1.2. иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлнэ;
4.1.3. өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандана;
4.1.4. Үндсэн хуульд заасны дагуу төрөөс иргэдэд эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ;
4.1.5. /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.2. Төрөөс хэрэгжүүлэх хүн амын эрүүл мэндийн бодлогод дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.2.1. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа нь хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргад тулгуурлана;
4.2.2. эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гол чиглэл болгох ба эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангана /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
4.2.3. эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ нь төрийн, захиргааны, нутгийн өөрөө удирдах, эрүүл мэндийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжинэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, САНХҮҮЖИЛТ
5 дугаар зүйл. Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо
Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо нь Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
/Энэ зүйлд 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Улсын Их Хурал нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. эрүүл мэндийн үндэсний бодлогыг тодорхойлох;
6.1.2. онц байдлын үед хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлаар эрүүл мэндийн байгууллага, иргэн, бусад байгууллагын үүргийг тодорхойлох;
6.1.3. эрүүл мэндийн асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. эрүүл мэндийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2. эрүүл мэндийн талаар үндэсний хөтөлбөр баталж, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.3. эрүүл мэндийн хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай хэлэлцээр хийх;
7.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь иргэний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.1.2. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах;
/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.3.хөдөлмөрийн норм, нормативыг ажилтны эрх, ашиг сонирхлыг төлөөлөх байгууллагын саналыг харгалзан төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.1.4. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад мэргэжлийн аргачилсан туслалцаа үзүүлэх;
8.1.5. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;
8.1.6. эрүүл мэндийн мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах;
8.1.7. эрүүл мэндийн асуудлаар төрийн бус байгууллага болон гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
8.1.8. эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
8.1.9.эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
8.1.10. хуульд заасан бусад бүрэн эрх /Энэ заалтын дугаарыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.
8.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулна. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

81 дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
81.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
81.1.1.эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
81.1.2.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмын биелэлтийг хангуулах;
81.1.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;
81.1.4.эрүүл мэндийн магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
81.1.5.хөдөлмөрийн норм, нормативын хэрэгжилтийг зохион байгуулах;
81.1.6.эрүүл мэндийн статистик мэдээллийг гаргаж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах;
81.1.7.эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын сургалт зохион байгуулах, судалгаа тайлан гаргах;
81.1.8.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;
81.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.
/81 дүгээр зүйлийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
9.1. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
9.1.2. хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх;
9.1.3. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.4. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
9.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

10 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
10.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
10.1.2. эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, мэдээлэх;
10.1.3. нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, чиглэл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.4. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зөв байршуулах, боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;
10.1.5. байгалийн гамшиг, томоохон осол болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг шуурхай авах /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
10.1.6. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжийг урамшуулах, сурталчилах ажлыг зохион байгуулах /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
10.1.7.орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
10.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх /Энэ заалтын дугаарыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.
10.2. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.2.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийтийн хурал, дээд шатны Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
10.2.2. нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;
10.2.3. эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
10.2.4. нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардагдах боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх;
10.2.5. хуульд заасан бусад бүрэн эрх.

11 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо
11.1. Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын ажил эрхэлсэн төрийн болон холимог өмчийн, хувийн хэвшлийн байгууллагаас бүрдэнэ /Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/.
11.2. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
11.3. Бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн, нарийн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийн лавлагаа, тусламж, үйлчилгээ эрхлэх бүсийн оношлогоо, эмчилгээний төв ажиллуулж болно. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
11.4. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх, зохион байгуулах, хянах үүргийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраар гүйцэтгүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
11.5.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн даргыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлнө /Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.
11.6.Аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно /Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.

12 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох
12.1. Зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин бүхий, өмчийн аль ч хэлбэрийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоно.
12.2. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
12.3. Тусгай зөвшөөрөл авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/:
12.3.1. үүсгэн байгуулагчдын шийдвэр;
12.3.2. байгууллагын дүрэм;
12.3.3. эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүн, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл;
12.3.4. барилга байгууламж, оношлогоо, эмчилгээний болон холбогдох бусад тоног төхөөрөмжийн баталгаа, түүний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага;
12.3.5. санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа.
12.4. Эрх бүхий байгууллага баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
13.1. Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно /Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллагын эрх
14.1. Эрүүл мэндийн байгууллага нь үндсэн чиг үүргийнхээ дагуу дор дурдсан эрх эдэлнэ:
14.1.1. хүн амын эрүүл мэндтэй холбогдсон асуудлыг мэргэжлийн дээд шатны буюу нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагад тавих;
14.1.2. байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, хувь хүнд мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга өгөх;
14.1.3. мэргэжлийн онцлог асуудлаар аль ч байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд шаардлага тавих;
14.1.4. байгууллагын зорилго, эрх үүрэгт харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс татгалзах;
14.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.

15 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын үүрэг
15.1. Эрүүл мэндийн байгууллага нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
15.1.1. мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаар авсан зөвшөөрлийн хүрээн дэх үндсэн үүргээ биелүүлэх;
15.1.2. барилга байгууламж, оношлогоо, эмчилгээний болон холбогдох бусад техник хэрэгсэл нь ажилтнуудын хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;
15.1.3. үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах, улмаар магадлан итгэмжлэл авах;
15.1.4. эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны буюу нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын шийдвэр, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;
15.1.5. эрүүл мэндийн хууль тогтоомжийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд сурталчлан таниулах;
15.1.6. хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын дунд эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх талаар бусад байгууллагатай хамтран ажиллах;
15.1.7. үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах;
15.1.8. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

16 дугаар зүйл. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл /Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.1. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
16.2. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон төрийн байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.3 Магадлан итгэмжлэх, шинжээч ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуур, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
16.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулж ажиллуулна. Шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох /Энэ зүйлийн гарчигийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
17.1. Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагчид олгох мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь эмчлэх, сувилах, эм барих гэсэн төрөлтэй байна /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
17.2. Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн дараахь эмнэлгийн мэргэжилтэнд олгоно:
17.3.1.өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмч;
17.3.2.мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн бага эмч.

/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, дадлагажагчаар ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
17.5.Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгож болно.
17.6.Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй.

/Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

18 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагыг байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх
18.1. Эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай үүсгэн байгуулагчдын шийдвэр гарч, дүрмээ батлан, улсын бүртгэлд бүртгүүлснээр байгуулагдсанд тооцно.
18.2. Эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулагчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байна.
18.3. Эрүүл мэндийн байгууллагыг бүртгэх улсын бүртгэлийг тэдгээрт тусгай зөвшөөрөл олгосон байгууллага эрхэлнэ.
18.4. Үүсгэн байгуулагчид тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор өргөдөл, тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад шаардагдсан баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлнэ.
18.5. Бүртгэх байгууллага энэ хуулийн 18.4-д заасан баримт бичиг шаардлага хангасан гэж үзвэл 30 хоногийн дотор эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
18.6. Энэ хуулийн 18.4, 18.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл бүртгэх байгууллага эрүүл мэндийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, баримт бичгийг буцаана.
18.7. Энэ хуулийн 18.6-д заасан шийдвэрийг үүсгэн байгуулагч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

19 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм
19.1. Дүрэмд дараахь зүйлийг заана:
19.1.1. байгууллагын нэр, оршин байгаа газар;
19.1.2. үндсэн зорилго, чиг үүрэг;
19.1.3. удирдах бүрэлдэхүүн, түүний эрх хэмжээ;
19.1.4. санхүүжилтийн эх үүсвэр;
19.1.5. хөрөнгө зарцуулах зориулалт;
19.1.6. өөрчлөн байгуулах, татан буулгах журам.

20 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах
20.1. Үүсгэн байгуулагчдын шийдвэрээр эрүүл мэндийн байгууллагыг Иргэний хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
20.2. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагыг татан буугдсанд тооцож, улсын бүртгэлийн байгууллага бүртгэлээс хасна.
20.3. Хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагыг татан буулгахад баримтлах журам нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
20.4. Энэ хуулийн 20.1-д зааснаар өөрчлөн байгуулах буюу татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд 7 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
20.5. Өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг шинээр авна.

21 дүгээр зүйл. Эрүүл мэндийн санхүүжилт
21.1. Эрүүл мэндийн санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, иргэний эрүүл мэндийг хамгаалах тусгай зориулалтын сан, байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны орлого, гадаадын зээл, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
21.2. Энэ хуулийн 281 дугаар зүйлд заасан төрөөс хариуцах тусламж, үйлчилгээ нь нэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамаарах ба эдгээрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 1 дүгээр сарын 2, 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиартус тус өөрчлөлт орсон/.
21.3.Эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт болон журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр асрын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
21.4. Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээ, тэдгээрийг санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох бөгөөд уг тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг Засгийн газар батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр асрын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
21.5. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт тусламж, үйлчилгээ үзүүлснээс олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн хэвийн нөхцөл, нийгмийн баталгааг хангахад зарцуулах бөгөөд журмыг нь сангийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр асрын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
22 дугаар зүйл. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах
22.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч энэ хуулийн 17.1-д заасан эмчлэх үйл ажиллагаа эрхлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
22.2. Сувилахуйн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан сувилагч сувилах үйл ажиллагаа явуулна /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
22.3. Эм зүйн ухааны боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан эм зүйч, эм найруулагч эм барих үйл ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ зүйлд 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.4. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23 дугаар зүйл. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин авах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох
23.1. Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг дараахь тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 6 сараас 1 жил 6 сар хүртэл хугацаагаар хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.1.1. эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;
23.1.2. мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон нь нотлогдсон.
23.2. Энэ хуулийн 23.1.-д заасны дагуу зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд уг хугацаа дууссаны дараа тухайн эмнэлгийн мэргэжилтэн дахин зөвшөөрөл авах асуудлаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллуулна. Ёс зүйн хорооны дүрэм анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/.

24 дүгээр зүйл. Хүний их эмчийн тангараг
24.1. Анагаах ухааны дээд боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн хүн бүр:
"Эмч би,
Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж,
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
тангараглая,
тангараглая,
тангараглая."
гэсэн хүний их эмчийн тангаргийг өргөнө.
/Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
24.2. Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
24.3. Тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ.

25 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний эрх
25.1. Эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан эрх эдэлнэ:
25.1.1. мэргэжлийн онцлог асуудлаар аль ч байгууллагын захиргаа, иргэнд шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
25.1.2. өвчтөний амь насанд аюултай байдал буй болсон, амаржих зэрэг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах;
25.1.3. эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн эрх, үүрэгт нь болон өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд түүнийг эмчлэх, үйлчлэхээс татгалзах;
25.1.4. өвчтөний амь насанд аюултай байдал бий болсон тохиолдолд эмч өөрөө үр дүнтэй гэж үзсэн эмчилгээний аргыг сонгон хэрэглэх;
25.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.
25.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн онцлогтой холбогдсон тодорхой эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
25.З. Энэ хуулийн 25.1.2-т заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг түргэн тусламжийн үйлчилгээний тарифаар холбогдох эмнэлгийн байгууллага нөхөн олгоно.

26 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний үүрэг
26.1. Эмнэлгийн мэргэжилтэн нь дор дурдсан үүргийг хүлээнэ:
26.1.1. эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
26.1.2. гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюул учирсан иргэн, амаржих гэж байгаа эхэд энэ хуулийн 25.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх;
26.1.З. эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж журам болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан мэргэжлийн үүргийг чанд биелүүлэх;
/Энэ заалтад 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
26.1.4. хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа явуулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.1.5. иргэний эрүүл мэндийн болон байгууллагын нууцыг хадгалах;
26.1.6. өвчин, эмгэг болон өвчтөн, нас барагчийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний ар гэрийнхэнд өгөх;
26.1.7. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

261 дугаар зүйл. Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгаа /Энэ зүйлийг 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
261.1.Эмнэлгийн мэргэжилтэн нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:
261.1.1.эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын, үүнээс сум, тосгон, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас нь нэг удаа олгох;
261.1.2.орон нутгийн хурал, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл цалин, урамшил олгох, дэмжлэг үзүүлэх;
261.1.3. сум, тосгон, сум дундын эмнэлэгт 3-аас дээш жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг төрийн зардлаар төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад хамруулах, их эмч, бага эмч, сувилагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас олгох;
/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
261.1.4.хуульд заасан бусад баталгаа.
261.2.Энэ хуулийн 261.1.1-д заасан тусламж олгох журам, уг тусламжид хамрагдах эмнэлгийн мэргэжилтний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

27 дугаар зүйл. Эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл цалин хөлс, нөхөн төлбөр
27.1. Олон улсын хөл хориот өвчний голомтод болон байгалийн гамшиг, осол, бусад онцгой тохиолдолд гэнэтийн дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж, дайчилгааг зохион байгуулсан газраас голомт цомхотгосноос хойш 1 сарын дотор олгоно /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/.
27.2. Эрүүл мэндийн ажилтан олон улсын хөл хориот өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ гүйцэтгэх үедээ гадны шалтгаанаар амь насаа алдвал ар гэрт нь түүний 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 удаа, хөдөлмөрийн чадвараа түр алдах буюу тахир дутуугийн зэрэг тогтоогдвол тэтгэмж, урьд авч байсан цалин хөлсний зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд ажил олгогч олгоно /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
27.3. Олон улсын хөл хориот өвчний голомтод болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажилд дайчлагдан ажилласан иргэн энэ хуулийн 27.2.-т заасан заалтад нэг адил хамаарна /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
27.4. Энэ хуулийн 27.3-т заасан иргэн тогтмол ажил эрхэлдэггүй бол цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЯНАЛТ
28 дугаар зүйл. Эрүүл мэнд, анагаах ухааны боловсрол олгох сургалт
28.1. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг эрүүл мэнд, соёл, боловсролын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дангаар буюу хамтран явуулна.
28.2. Эрүүл мэнд, анагаах ухааны боловсрол олгох сургалт явуулах, эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургах мэргэшлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар буюу холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож мөрдүүлнэ /Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/.

281 дугаар зүйл. Төрөөс төлбөрийг нь хариуцах эмнэлгийн тусламж, үйлчилгээ /Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмж, гарчигийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
281.1. Монгол Улсын иргэнд түүний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран эмнэлгийн дараахь тусламж, "үйлчилгээний төлбөрийг төр хариуцна /Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/:
281.1.1. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ;
281.1.2. сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн эмчилгээ, халдвар судлалын үйлчилгээ, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх тарилга, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл /Энэ заалтад 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
281.1.3.жирэмсэн, төрөх, төрсний дараахь үед эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар/;
281.1.4.байгалийн гамшиг, гэнэтийн аюул, осол болон нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлтийн үед гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ;
281.1.5.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар, эсхүл их хэмжээний хохирлоос сэргийлж яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ.
281.1.6.удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
281.1.7. эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
281.2. Энэ хуулийн 281 .1-д заасан төрөөс төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар, 281.1.6-д заасан өвчин эмгэгийн жагсаалт болон төр хариуцах зардлын хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална /Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.

29 дүгээр зүйл. Халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх
29.1. Халдварт өвчнөөс сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд халдварыг цаашид тараахгүй байх, таслан зогсоох талаар баримтлах дэглэм, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлан мөрдүүлнэ.
29.2. Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, идэвхжсэн голомтыг цомхтгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутгийн захиргааны байгууллага хариуцан гүйцэтгэнэ /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
29.З. Халдварт өвчинтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулна.

30 дугаар зүйл. Дархлаажуулалт
30.1. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг дархлаажуулалтанд хамруулна.
30.2. Дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна /Энэ хэсгийг 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

31 дүгээр зүйл. Халдварт өвчтэй хүн, хавьтагч, нян тээгчийг эрүүлжүүлэх
31.1. Бусдын эрүүл мэндэд аюул бүхий халдварт өвчтэй хүн, нян тээгчийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх ба шаардлагатай үед тэдгээртэй хавьтагчийг тусгаарлан хөл хорио тогтооно.
З1.2. Тусгаарлах, хөл хорио тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

З2 дугаар зүйл. Өвчин үүсгэгч нянг зөвшөөрөлгүйгээр өсгөвөрлөх, үйлдвэрлэхийг хориглох
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр өвчин үүсгэгч нян, түүний хорыг лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр гаргах, оруулахыг хориглоно.

33 дугаар зүйл. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх
Гэнэтийн өвчин, осол, гэмтэл, хордлогын болон амаржих үед эмнэлгийн яаралтай тусламжийг өвчтөнд хамгийн ойрын эмнэлгийн байгууллага үзүүлнэ.

З4 дүгээр зүйл. Оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэрэглэх
З4.1. Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэж үйл ажиллагаагаа явуулна.
34.2. Нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх, анагаах ухааны судалгаа, туршилтад оролцуулах бол тухайн иргэнээс, 18 насанд хүрээгүй хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон өвчтөний тухайд хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс нь бичгээр зөвшөөрөл авна /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
З4.З. Нарийн төвөгтэй оношлогооны арга хэрэглэх, мэс засал хийх хугацааг хойшлуулах нь өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй тохиолдолд асуудлыг эмч, эмнэлгийн байгууллага шууд шийдвэрлэж болно.

35 дугаар зүйл. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах баталгаа
35.1. Монгол Улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн байнгын анхаарал, ивээлд байна.
35.2. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцна /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

36 дугаар зүйл. Үр хөндөх
36.1. Үр хөндөх ажилбарыг зөвхөн шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд, энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан зөвшөөрөл авсан мэргэжлийн их эмч гүйцэтгэнэ.
36.2. Энэ хуулийн 36.1-д заасны дагуу үр хөндөх тухай журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

37 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын тусгай эрх
37.1. Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмсэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд жирэмсэн эх, шаардлагатай гэж үзвэл түүний нөхрөөс бичгээр зөвшөөрөл авч, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалж болно /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
37.2. Удамших хандлагатай сэтгэцийн өвчин, оюун ухааны хомсдолтой хүнийг жирэмслэх, үр тогтоохоос сэргийлэх арга хэмжээ авна.
З7.З. Энэ хуулийн З7.1, 37.2-т заасан асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

38 дугаар зүйл. Рашаан сувиллын эмчилгээ
38.1. Рашаан сувилалд эмчлэх өвчний жагсаалт, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
38.2. Найрлага, үйлчилгээ нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг эмчилгээ, сувилгааны зорилгоор ашиглах, түүнийг түшиглэн рашаан сувилал байгуулах, ариун цэвэр хамгаалалтын бүс тогтоох ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн удирдлага, зохицуулалтын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.

39 дүгээр зүйл. Сэтгэцийн өвчтэй хүнд үзүүлэх эмнэлгийн тусламж
Сэтгэцийн өвчтэй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

40 дүгээр зүйл. Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжилгээ
40.1. Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний оношийг тодорхойлох зорилгоор эмгэг судлалын шинжилгээ хийнэ.
40.2. Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож мөрдүүлнэ.
40.3. Шүүх эмнэлгийн ба шүүх-сэтгэц судлалын шинжилгээ, дүгнэлтийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын болон шүүхийн шийдвэрийг үндэслэн мэргэжлийн эмч, эсхүл тусгайлан томилогдсон их эмч гаргана.
40.4. Шүүх эмнэлэг, шүүх-сэтгэц судлалын шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоож мөрдүүлнэ.

41 дүгээр зүйл. Донорын болон цогцсын эд эрхтэн авах, эмчилгээнд хэрэглэх, цус, цусан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх
Донорын болон цогцсын эд эрхтэн авах, тэдгээрийг эмчилгээнд хэрэглэх, цус, цусан бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

42 дугаар зүйл. Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинэ арга турших, нэвтрүүлэх
42.1. Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга турших, нэвтрүүлэх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
42.2. Өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга, технологийг эмнэл зүйн туршилт явуулсны дараа эмнэлгийн практикт хэрэглэнэ.
42.3. Эмнэл зүйн туршилт явуулах судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно /Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/.

43 дугаар зүйл. Албадан эмчлэх
Нийгэмд аюул учруулж болзошгүй зарим өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх асуудлыг энэ хуульд нийцүүлэн холбогдох хуулиар зохицуулна.

44 дүгээр зүйл. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох /Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, гарчигm 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
44.1. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, протез, ортопед үйлдвэрлэх, худалдах, импортлох үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
44.2. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлоход тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
44.3. Энэ хуулийн 44.2-т заасан баримт бичигт тухайн бүтээгдэхүүний материалын бүтэц, чанар, техникийн болон бусад үзүүлэлт, баталгаат хугацаа, засвар, үйлчилгээ хийх болон сэлбэг хэрэгсэл, урвалж бодисоор хангах нөхцөлийг тусгасан байна /Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

441 дүгээр зүйл. Ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх
үйлчилгээ болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг
импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ
441.1. Ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.
/Дээрх 441 дүгээр зүйлийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
үйлчилгээ болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг
импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ
441.1. Ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.
/Дээрх 441 дүгээр зүйлийг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
45 дугаар зүйл. Эмнэлгийн магадлагаа
45.1. Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадлагаа гаргана:
45.1.1. Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах;
45.1.2. хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах;
45.1.3. шүүх эмнэлгийн болон шүүх-сэтгэц судлалын дүгнэлт гаргах;
45.1.4. цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах;
45.1.5. эрүүл мэндийн холбогдолтой бусад магадлагаа.
45.2. Эмнэлгийн магадлагаа гаргах журмыг төрийн захиргааны холбогдох төв байгууллагууд тогтооно.

46 дугаар зүйл. Эрүүл мэндийн мэргэжлийн хяналт
46.1. Эрүүл мэндийн мэргэжлийн хяналтыг эрүүл мэндийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтаар хэрэгжүүлнэ /Энэ хэсгийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
46.2. Мэргэжлийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ИРГЭНИЙ ЭДЛЭХ ЭРХ, ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
47 дугаар зүйл. Иргэний эрх
47.1. Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараахь эрх эдэлнэ:
47.1.1. эмч, эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/;
47.1.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эмнэлэг, эмчийг өөрөө сонгох /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/;
47.1.3. өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;
47.1.4. халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах;
47.1.5. хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах.

48 дугаар зүйл. Иргэний үүрэг
48.1. Иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
48.1.1. эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
48.1.2. жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах;
48.1.3. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ажилд оролцох;
48.1.4. халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы журмыг сахиж мөрдөх;
48.1.5. хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх;
48.1.6. хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаархи эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх;
48.1.7. халдварт өвчний үзлэг, шинжилгээнд өөрийн санаачилгаар болон эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох;
48.1.8. эрүүл мэндийн байгууллагын шаардлага, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ТАЛААРХИ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
49 дүгээр зүйл. Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаархи аж ахуйн нэгж,байгууллагын үүрэг
49.1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
49.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын шаардлагыг биелүүлэх;
49.1.2. ажилтнаа өвчнөөс сэргийлэх, ажлын чадвар, эрүүл мэндийг нөхөн сэргээх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах;
?
49.1.3. хөдөлмөр, ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах арга хэмжээ авч, аливаа өвчин, ялангуяа хордлого, халдвар, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагаас баталсан эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийн стандарт, хэм хэмжээ, журмыг чанд сахин биелүүлэх;
49.1.4. хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага уг нөлөөллөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, технологийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа зарцуулах.

50 дугаар зүйл. Эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд төрийн бус байгууллагын оролцоо
50.1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бус байгууллага дараахь үйл ажиллагаа явуулж болно:
50.1.1. эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
50.1.2. эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагаанд хамт олон, иргэнийг оролцуулах, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах.

ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
51 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
51.1. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй бол түүнд дор дурдсан захиргааны шийтгэлийг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч, шүүгч ногдуулна:
51.1.1. энэ хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн бол 40000-50000 төгрөгөөр торгох;
51.1.2. энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.5-ыг зөрчсөн бол 10000-20000 төгрөгөөр торгох;
51.1.3. энэ хуулийн 26.1.3-ыг зөрчсөн бол 20000-50000 төгрөгөөр торгох;
51.1.4. энэ хуулийн З1.1, 32.1-ийг зөрчсөн иргэнийг 20000-30000, албан тушаалтныг З0000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
?
51.1.5. энэ хуулийн 33.1-ийг зөрчсөн бол иргэнийг 20000-30000, тухайн байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/;
51.1.6. энэ хуулийн З4.2-ыг зөрчсөн бол 10000-50000 төгрөгөөр торгох;
51.1.7. энэ хуулийн 36.1, 44, 441-ийг зөрчсөн бол хууль бусаар олсон орлого, бусад эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэн, албан тушаалтныг 40000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох /Энэ заалтад 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/;
51.1.8. энэ хуулийн 37.1-ийг зөрчсөн бол 40000-50000 төгрөгөөр торгох;
51.1.9. энэ хуулийн 42.1, 42.2-ыг зөрчсөн албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр торгох;
51.1.10. энэ хуулийн 48.1.4, 48.1.6, 48.1.7, 48.1.8-ыг зөрчсөн бол 10000-20000 төгрөгөөр торгох;
51.1.11. энэ хуулийн 15.1.4, 281.1, 29.2, 34.1, 49.1.1, 49.1.4-ийг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон /.
51.2. Иргэний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө.

52 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
/Энэ хуулинд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн, 2000 оны 4 дүгээр сарын 20-ны, 2000 оны 9 дүгээр сарын 1-ний, 2001 оны 11 дүгээр сарын 30-ны, 2002 оны 4 дүгээр сарын 19-ний, 7 дугаар сарын 4-ны, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны, 5 дугаар сарын 15-ны, 11 дүгээр сарын 07-ны, 2006 оны 1 дүгээр сарын 19-ний, 12 дугаар сарын 22-ны, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./
No comments:
Post a Comment