Tuesday, November 30, 2010

Ам тойрсон 10 булчин

m.levator labii superioris - дээд уруулыг өргөгч булчин
эхлэх цэг: Margo infraorbitalis
бэхлэх цэг: Дээд уруулын арьсанд
цусан хангамж: a.infraorbitalis, a.labialis supperior
мэдрэлжүүлэлт: n.facialis
Агшихдаа хамрын нүхийг ихэсгэж, уруулыг дээш татна.

m.zygomaticus major - хацрын том булчин
эхлэх цэг: Os zygomaticus
бэхлэх цэг: амны цагираг булчингийн арьс
цусан хангамж: a.infraorbitalis, a.buccalis
мэдрэлжүүлэлт: n.facialis


m.zygomaticus minor - хацрын жижиг булчин
эхлэх цэг: Os zygomaticus

бэхлэх цэг: амны өнцгийн арьс

цусан хангамж: a.infraorbitalis, a.buccalis
мэдрэлжүүлэлт: n.facialis
хацрын том, жижиг булчин нь амны өнцгийг гадагш дээш татаж инээхэд оролцоно.

m.risorius - инээлгэх булчин
эхлэх цэг: fascia parotidea et massetrica
бэхлэх цэг: амны өнцөгт
Агшихад амны татагдан инээлгэдэг.

m.depressor anguli oris - амны өнцөг буулгагч булчин
эхлэх цэг: tuberculum mentale
бэхлэх цэг: амны өнцөгт
Гурвалжин хэлбэртэй, агшихад амны өнцөг доош татагдан, хамар, уруулын ховил шулуусаж нүүрийг гунхарлын байдалтай болгоно.

m.levator anguli oris амны өнцөг өргөгч булчин
эхлэх цэг: fossa canina(нохойн хонхор)
бэхлэх цэг: амны өнцөгт
m.levator labii superioris, m.zygomaticus major хоёрын доор байрласан дөрвөлжин булчин. Мөн m.depressor anguli oris m.orbicularis oris булчинд зарим ширхгүүд нь очно. Энэ булчин агшихад амны өнцөг дээш болно.

m.depressor labii inferioris - доод уруул буулгагч булчин
Эрүүний гурвалжин хэлбэрт булчингийн дор ясанд наалдаж орших бөгөөд foramen mentale, доороос гадна зах нь m.platysma, булчингийн үргэлжлэл болон эхэлж дотогш дээш чиглэн явж m.orbicularis oris-т нэвтрэн доод уруулын арьсанд төгсөнө. Агшихдаа доод уруулыг доош татна. 

m.mentalis - оочны булчин 
Үүдэн шүдний, juga olveolaria, төвгөрөөс эхлэн эрүүний арсанд төгсөж агшихдаа түүншийг дээш өргөнө.

m.buccinator - завьжны булчин 
Дөрвөлжин өргөн булчин бөгөөд нүүрний бусад булчин шиг завьж салст бүрхэвчтэй наалдаж байна. Эрүүний crista buccinatoria, хоншоорын их араануудын processus alveolaris эрүүний crista buccinatoria суурь ясны hamulus pterygoidus, хоёрын хооронд татагдсан зурвасаас (raphe pterygomandibularis) эхлэх урагш явж амны өнцөгт очно. Энэ булчин агшихад амны өнцгийг арагшлуулан шүд буйланд завьжийг наалдуулна.

m.orbicularis oris - амны цагираг булчин 
амны нүхийг тойрч уруулын гүнд орших цагираг булчин. Булчингийн ширхэгүүд нь амны өнцгийн салст бүрхэвчээс эхлэх ба зарим ширхэг нь m.buccinator, levator angulus oris, depresor anguli oris, zygomaticus major, булчингийн эхэлж дээд, доод урууланд очиж гол орчимд нөгөө талынхтайгаа нийлнэ. Булчингийн захын ширхэгүүд агшихад уруул цорвойно. Доторхи ширхэгүүд агшихад уруул жимийж амны нүхийг багасгана. Нүүрний ихэнх булчингуудыг n.facialis мэдрэлжүүлдэг.

No comments:

Post a Comment