Tuesday, November 30, 2010

Шүдний өвдөлтийг намдаах уламжлалт арга

Уламжлалт эмчилгээний арга болох зүүний сүвүүдийг ашиглан өөртөө хийх иллэг заслаар өвдөлтийг намдааж болно. Үүний тулд өвдөлт намдаах үйлчлэлтэй дараах сүвүүд дээр илж нухна.

1. Амаа ангайхад чихний цэцэгний урд, эрүүний үений товгорын ард үүсэх хонхорт байрлах Ting gong сүв дээр 60-100 удаа дарж илнэ.
2. Шүдээ зуухад зажлуурын булчин дээр үүсдэг төвгөрийн голд ( эрүүний өнцгөөс урагш 1 хуруу, чихний гэдэсний доор ) байрлах Jia che сүв дээр 60-100 удаа дарж илнэ.
3. Шүдээ зуухад шанааны нумны доод ирмэг, эрүүний сэтэрхийд үүсэх хонхорт байрлах Xia guang сүв дээр 60-100 удаа дарж илнэ.
4. Өвдөж байгаа шүдний хамгийн их өвдөлттэй цэгт буюу A shi сүв дээр 60-100 удаа дарж илнэ.
5. Алганы ар талд эрхий болон долоовор хурууны дундах булчингийн төв хэсэгт байрлах He gu сүв дээр 60-100 удаа дарж илнэ.
6. Өвчтэй талын хацрыг алгаараа 1-2 минутын турш зөөлөвтөр илнэ.
7. Долоовор, дунд, ядам хуруунуудыг нийлүүлж өндгөөр нь уруулаа тойруулан буйлны орчмоор 1-2 минутын турш зөөлөн дарж илнэ.
8. Шүдээ товших дасгалыг 30-60 удаа хийнэ. Товшилтын хүч болон тоог аажмаар нэмэгдүүлнэ.
9. Уламжлалт анагаах ухаанд шүдийг ясны ур бөгөөд шүд ямар байх нь бөөрний үйл ажиллагаанаас хамаарна гэж үздэгтэй холбоотойгоор нуруу бүсэлхий орчмын хэсгийг гарын алгаараа хөндлөн чиглэлд халуу оргитол үрж өөртөө хийх иллэг заслыг дуусгана. Энэхүү өөртөө хийх иллэг засал нь шүдний өвчнийг намдаахаас гадна шүд өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай.

No comments:

Post a Comment