Thursday, November 11, 2010

Шүдний анатоми

Дээд 1-р үүдэн шүд
Цөгц нь хүрз хэлбэртэй ба ирмэг рүүгээ өргөсдөг. Mesial ирмэг нь ирмэгтээ бараг тэгш өнцөг үүсгэдэг харин distal тал нь бага зэрэг дугариг байдаг. Уруулын гадаргуу нь уртаашаа болон өргөөшөө гүдгэр байдаг. Хэлний гадаргуу нь ерөнхийдөө гүн хотгор байдаг. Энд хүзүүвч хэсэгт нь төвгөр байдаг. Эндээс нь шүд шүдний үзүүрлүү нуруу үүсгэдэг. Сурвалж нь конус хэлбэрт ба цөгцнөөс урт байдаг. Сурвалжны хэлний distal тал нь ховилтой байдаг. Суваг нь оройн нүхнээс эхэлж өргөсдөг.

Дээд 2-р үүдэн шүд
1-р үүдэн шүдтэйгээ ерөнхийдөө төстэй боловч илүү нарийн ба хэлний гадаргуудаа xонхорхой ховилтой байдаг.
хэлний гадаргуу нь илүү хонхор ба шүдний төвгөр нь гүн хонхорхой үүсгэдэг.
Сурвалж нь илүү нарийн, mesiodistal талаараа шахагдсан байдаг ба бага зэрэг ховилтой байдаг. Оройн хэсэг нь гадагшаа ихэнхдээ хэл гадагшаа муруйсан байдаг.

1-р доод үүдэн шуд х жижиг шүд
Цөгц нь цүүц хэлбэртэй ба уруулны гадаргуу нь бага зэрэг гүдгэр, mesial distal тал нь үзүүртээ тэгш өнцөг үүсгэдэг. Хэлний гадаргуу нь гүдгэр байдаг. Сурвалж нь mesiodistal талаараа хавтгай байдаг. Mesial distal гадаргууд нь уртаашаа ховил байдаг.
Суваг нь mesial distal талаараа шахагдах хэл уруулын тал руугаа тэлсэн байдаг. Сурвалжийн хамгийн бүдүүн хэсэгт суваг нь mesial болон distal хана нийлснээр хуваагддаг.

2-р доод үүдэн шүд
1-р үүдэн шүдтэйгээ төстэй боловч бага зэрэг том байдаг. Ялгаа нь mesial гадаргуу нь бараг босоо, distal тал нь гадагшаа болсон байдаг.
Дээд соёо
Хурц шовгор гурвалжин гурвалжин үзүүртэй. Үзүүрийн mesial хэсэг нь богино. уруулын гадаргуу нь гүдгэр голоороо нуруу үүсгэсэн байдаг. Энэ нь гадна дотно талаараа өнцөг ховилтой байдаг . Хэлний гадаргуу нь ерөнхийдөө хонхор байх ба голоор нь явсан урт төвгөрөөр 2 хуваагддаг. Ихэнхдээ өзөөрийнх нь distal хэсэгт 2догч гөдгэр байдаг. Сурвалж нь хүний шүднүүдийн хамгийн урт ба хамгийн хүчтэй нь ба mesial distal талдаа ховилтой.
Доод соёо
Дээд соёоноос жижиг, нарийн байдаг. Дээдэхтэйгээ төстэй ч хэл, уруулын талын гүдгэр нь сул хөгжиж уруулын талын паалан нь хэлнийхээс илүү өндөр байдаг. Уруулын гадаргуу нь дээд соёоноос илүү хэл рүү хазайсан байдаг. Сурвалж нь дээд соёонхоос богино сул хүчтэй ба mesiodestal чигт хавтгай байдна . Distal гадаргуудаа гүн ховилтой ба сурвалж нь бараг 2 хуваагддаг.
Дээд 1-р бага араа
Хацарын гадаргуу нь хацарны гүдгэрт төгөсдөг өндөр нуруугаар хуваагддаг. Хэлний гадаргуу нь хацарныхаас нам ба нарийн байдаг. Хэлний гүдгэр нь хацарныхаас mesial талруу шилжсэн байдаг. 2 гүдгэр нь конус хэлбэртэй хацарынх нь тойргоороо болон өндрөөрөө илүү. Үзүүрээс нь зажлуурын ховил руу нуруу явдаг. 2 гудгэр нь хурц mesiodistal ховилоор тусгаарлагддаг. Зажлуурын ховилын mesial distal төгсгөл нь гүн болж жижиг ховилууд гардаг. 2 хацарны 2 хэлний ховил гардаг. Distobuccal нь хамгийн гүн нь ба урт нь болдог мөн хацар талын төвгөрийн distal хэсгийг дайрдаг. Сурвалж нь 2 хуваагддаг. Бас ганц сурвалжтай байх ба соёоныхтой адил боловч хавтгай гүн ховилтой байдаг. Хацрынх нь бүдүүн ба суваг нь mesiodistal -д нарийн , buccalingual-д өргөн байдаг . Суваг нь үргэлж 2 хуваагдсан байдаг.
Дээд 2-р бага араа
1эсэ жижиг байдаг. Зажлуурын ховил нь илүү олон хуваагддаг илүү хөгжсөн байдаг. Сурвалж нь 85%-д ганц байх ба гүн ховилтой байдаг. Суваг нь хацар хэлний чигт өргөн , mesial distal чигт нарийн байдаг. Mesial distal хана нь нийлж сувгийг 2 хуваадаг.

1 comment: