Thursday, November 11, 2010

Хоолны дараа шууд шүдээ угаах нь буруу


Хоол идэнгүүтээ шүдээ угаах нь хүнсэн дэхь хүчлийг аман дотор тараадаг тул гэмтэй. Хоол идсэний дараа хамгийн багадаа нэг цагийн дараа шүдээ угаавал зохино. Шүдний оогоо норгох нь буруу
Шүдний оог норгох нь буруу. Мөн шүдний оог сойзон дээр вандуйн дайтай тавиж хэрэглэнэ. Шүдний оо шүд цэвэрлэх биш шүд цэвэрлэхэд туслах үүрэгтэй.
Хэр удаан угаана төдий чинээ сайн гэдэг нь буруу ойголт юм
Шүдийг удаан угаах тусам олон бактери устгадаг хэмээх итгэл худлаа гэдгийг судалгаагаар баталсан байна. Шүдээ өдөрт хамгийн багадаа нэг удаа 2 минут орчим, хэт чанга даралгүйгээр сойздон угаагаад шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх хэрэгтэй.


Байгалын сойз

Байгалын сойз болох алим, түүхий лууван, попкорн зэргийг хоолны хооронд идэх нь шүдийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Алимны цуугаар шүдээ зайл
Өглөөдөө алимны цуугаар шүдээ зайлаад шүдээ угаах хэрэгтэй. Алимны цуу шүдэн дээрх толбонуудыг арилгаж цагааруулах үйлчилгээнээс гадна буйлан дээрх микропуудыг устрах үүрэгтэй.

Амны үнэрээс салахын тулд 'кофений үр' зажил

Амны хөндийд байх бактериудын ялгаруулдаг хүхэр амны эвгүй үнэрийн эх үүсвэр бөгөөд кофений үр тэдний ялгаруулсан хүхэрийг арилгадаг байна.

'Какао'

Какаоны үрэнд агуулагддаг бактерийн эсрэг орцны улмаас шоколад шүдэнд муу биш ажээ. Чихэр, жимсний шүүсэн дэхь хүчил бүх төрлийн шүдний дайсан бөгөөд лактозтой сүү ч гэсэн шүд цоороход нөлөөлдөг.
Амттаны оронд бяслаг
Жимсний шүүс, амттан, хатуу чихэр, карамель, гадил жимс нь шүд цоорох магадлалыг нэмдэг бөгөөд амттаны идэсэнийхээ дараа эсвэл амттаны оронд сүү, тараг уух бяслаг идэх нь аманд үүссэн хүчилийн хорыг багасган шүдийг хамгаалдаг байна.

No comments:

Post a Comment