Friday, November 19, 2010

Агт араа

Хорьж болдоггvй хорин насыг нь даваад агт араа нь зовоодог насыг зооглож явна. Хvнд бурхан гучин хоёр сайхан цагаан шvд заяасан атал соёл иргэншил тvvнийг хорин найм болгож орхиж. Мах их зулгаадаг манайхан арай ч гайгvй аж, харин япон мэтийн ногоочин бєгєєд хєгжсєн улсуудад бол угаасаа агт араа ургадаг ч vгvй гэнэ. Yйл лайтай махчны удам миний агт араа ургаад монголд байхад євдєєд, амаа ангайж чадахаа байгаад, хоол зажилж болохгvй болоод, євгєн шиг л баашлаад миарсан юм.
Ихэнх хvмvvсийн агт араа буйлнаасаа гарах гэж зовдог тул цаг нь болохооор буйлыг нь зvсэж єгвєл амар байдаг бололтой. Мэдээж мэргэжлийн эмчээр шvv дээ. Би ч жамаар нь сэдэлж орхисон. Уул нь нєгєє нэг нь євдєлгvй сэдэрчихсэн юмсан. Бvр харамсалтай нь доод хоёр нь бvр огт ургаагvй. Надтай зэрэгцэж манай дvvгийнх бас євдєєд. Мань эр ч анелгин зуугаад л тэсээд гарчихсан. Яахлээрээ бvх юмаараа ахаасаа тvрvvлдэг байнаа, тав дvv юм байж…Бvр доод шvд нь хvртэл цэвэрхэн ургаж байналээ. Миний гарсан хоёрхон дээд шvд нь хажуу тийшээгээ ургаад авахуулах хэрэг гарав. Агт араа бол бараг хэрэглэдэггvйгээс гадна буруу ургавал амархан хорхойтож, бас бусад шvдний байршилд нєлєєлдєг юм байна. Єєрєєр хэлбэл буруу ургавал аваад хаячих гэсэн vг. Энэрэлт эмнэлэгт очиж бvх шvднийхээ рентген зургийг авахууллаа. Арзайсан шvдтэйн байна, би. Соён их гvн рvv орсон байдаг юм байна.
Тэрийгээ бариад анагаахын нэг багш дээр очиж vзvvлтэл одоохон аваадахъя гэдэг юм байна. За гээд суулаа. Тариа тарьлаа. Тэгээд эмч алга болчихов. Би ч шvдээ vзvvлж vзээгvй болохоор хэзээ эмч орж ирэх болоо гээд л айгаад л сууж байлаа. Орж ирлээ. Гарт хvйтэн хєлс цувсан нь мэдрэгднэ. Амаа ангай гэв, ангайв. Шvд тойруулж vзэх шиг болов, тэгснээ шvдийг маань хоёр тийш болгож vзэх шиг болов. Тэгснээ багажаа солив уу гэтэл жийргэвч авч байна. За одоо л эхэллээ дээ гэтэл “Чанга хаз” гэв. Хазлаа. “ Одоо болсон, бос” гэв. Аль хэдийн дууссан байв. Хажууд эмчлvvлж байсан эгч атаархсан байдалтай “Ийм амархан уу?!” гэж байна. Арга ч vгvй биз, бараг бvтэн цаг суудал дээр тарчилж байгаа юм, хєєрхийс. Наадах чинь миний хэлэх vг байнадаа эгч минь гэж бодоод гарав.
Хэд хоногийн дараа нєгєє шvдээ авахууллаа. Євддєггvйг нь мэдсэн баатар эр том царай гаргаад л суудал дээр сууж байв…

No comments:

Post a Comment