Saturday, November 20, 2010

Мутац


Геномын бүтцэд гарсан өчүүхэн төдий өөрчлөлтийг мутац гэнэ.

Ангилал
Шалтгаанаар нь
  • Аяндаа үүссэн мутац - Организм хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ч мутац үүсдэг.
  • Нөлөөллөөр үүссэн мутац - Ямар нэг хортой агентуудын нөлөөгөөр үүсдэг.
Мутаген
Мутаци үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг мутаген гэх бөгөөд дараах байдлаар ангилна.
  • Физикийн хүчин зүйл: цацраг туяа, цахилгаан соронзон орон, температур гэх мэт.
  • Химийн мутаген: байгалийн нэгдлүүд, үйлдвэрийн хог хаягдал, эмийн бодисууд гэх мэт.
  • Биологийн мутаген: вирус, паразитууд, тэдгээрийн бодисын солилцооны бүтээгдэхүүн гэх мэт орно.
Байрлалаар нь
  • Бөөмийн мутац
  • Генийн:
    • Генийн мутац 1: нэг генийн түвшинд гарсан цэгэн мутац
    • Генийн мутац 2: генийн хувьд гарсан өөрчлөлт
  • Хромосомын
    • Хромосомын мутац 1: нэг хромосомд гарсан өөрчлөлт
    • Хромосомын мутац 2: нэгээс олон тооны хромосомд гарсан өөрчлөлт
  • Митохондрийн мутац
Ямар хромосомд гарсан өөрчлөлтөөс нь
  • Бэлгийн эсийн мутац
  • Биеийн эсийн мутац гэж ангилна.
Хромосомын мутацийн хэлбэрүүд
  • Делец: бүтэн ген эсвэл генийн тодорхой нэг хэсэг тасарч алга болох.
  • Дупликац: хромосомын тодорхой нэг хэсэг хоёрчлогдох.
  • Транслокац: хромосомын тодорхой нэг хэсэг тасраад өөр газар байрлах.
  • Инверс: хромосомын нэг хэсэг тасраад 1800 эргээд буцаж залгагдах.
  • Инсерц: генийн хооронд ямар нэг хэсэг чихэж орох.
Нэг нуклеотидын солио
  • Нон–сенс: утгатай код утгагүй кодоор солигдох.
  • Мин–сенс: Утгатай код утгатай кодоор солигдох.
Бусад
Динамик буюу экспансив мутаци: нэг үеэс дараагийн үед шилжих тусам тодорхой нэг дараалал уртсаж байх.
Микроделеци: 1-2 нуклеотид тасарч алга болох.
Кодын хүрээний шилжилт: аль нэг нуклеотид алдагдах эсвэл нэмэгдсэнээс кодын бүтцэд өөрчлөлт орж өөр амин хүчил, улмаар буруу уураг үүсэх.

No comments:

Post a Comment