Шүдээ байнга угааж, цэвэрлэх нь тэрхүү эрхтэн урт удаан хугацаанд эрүүл байх баталгаа биш гэж Финлянд, Их Британийн эрдэмтэд мэдээлжээ. Олон жилийн турш хүний шүдний бүтэц, генд судалгаа хийсний эцэст ийнхүү дүгнэсэн байна. Тус хоёр орны 6000 хүнийг төрөхөөс нь авахуулаад насанд хүртэл нь судалгаанд хамруулж, шүдний ургалтад нөлөөлдөг таван төрлийн ген илрүүлжээ.
Тэдгээрээс нэг нь шүдний өвчлөл болон цагаасаа эрт уналтыг “хариуцдаг” болохыг тогтоосон байна. Хэрэв таван генийн дөрөв нь тийм “алба хашдаг” бол бие махбодь бүхэлдээ аюулд орох магадлал тун өндөр гэнэ. Шүдний ургалтад нөлөөлдөг тэдгээр ген биеийн эд, эсийн хэвийн хөгжилд мөн хамаатай аж. Ялангуяа яс, чих, хуруу, зүрхэнд шууд нөлөөлдөг юм байна. “Уг судалгааны дүнд амны хөндийн болон уялдаа холбоотой олон янзын өвчнийг анагаах арга боловсруулах боломж нээгдлээ” гэж Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Маржо-Ритта Жарвелин ярьжээ.
No comments:
Post a Comment