Sunday, November 28, 2010

Амны эвгvй vнэрийг дарах зорилгоор бохь зажлах

Image
Зарим хvмvvс бохийг єєрийн имижээ бvрдvvлэхэд ашиглаж, хаа ч явсан жалир жалир хийх нь олон хvний дургvйг хvргэдэг. Харин тэд бусдын дургvйг хvргээд зогсохгvй єєрийнхєє эрvvл мэндэд хор учруулж байна гэдгээ тэр бvр мэддэггvй байх.Уг нь бохийг хоол идсэний дараа шvдэнд наалдсан vлдэгдэлийг цэвэрлэж, аман дахь бактерийг устгахын тулд л зажлах шаардлага байдаг юм байна.

Амны эвгvй vнэрийг дарах зорилгоор бохь зажлах нь тийм ч сайхан арга биш бєгєєд харин та эртнээс шvдээ хамгаалж байсан нь л дээр болов уу. Учир нь єлєн элгэн дээрээ зажилсан бохь таны ходоодыг шархлуулах дайсан болдог. Хvнсний бvтээгдэхvvнтэй, vvн дотроо єєх тос ихээр агуулсан бvтээгдэхvvнтэй зажлах нь бас л хортой.
Тамхи татаж байх vедээ ч бохио амнаасаа аваарай. Учир нь тамхины хорт хавдар vvсгэгч бодис нь бохинд шингэж улмаар таны ходоод гэдсэнд тань бат сууж єгєх вий. Хэрвээ та шvдээ ломболуулсан бол хэзээд бохиноос татгалзах хэрэгтэй.
Бохины vйлдвэрлэгч томоохон компаниуд бvтээгдэхvvнээ гурван зэрэглэлтэйгээр гаргадаг гэнэ. Энэ нь хєгжингvй, хєгжиж буй, хамгийн доод зэрэглэлийг буурай хєгжилтэй орнуудад зориулан гаргаж байна.
Хамгийн аюултай нь манайд орж ирж байгаа бохины 80 хувь нь дээр дурдсан гурван тєрлийн хамгийн сvvлийнхэд хамаарах юм. У-121, Е-123, Е-240 гэсэн код бvхий бохинууд нь хорт хавдар vvсгэх эрсдэл єндєр байдаг болохоор хєгжингvй орнуудад худалдахыг хориглодог. Харин манайд бол хориг тавиагvй. Мєн бохь нь фенилалин гэх бодисыг агуулдаг гэдгийг vйлдвэрлэгчид сурталчилгаандаа хэзээ ч дурддаггvй. Гэтэл бохинд хэт хорхойсох нь хvvхдийн сэтгэн бодох чадварт нєлєєлж, бvр цаашилбал оюун ухааны доголдолд хvргэх аюултай євчин vvсгэдэг гэдгийг АНУ-ын эрдэмтэд батласан. Эцэст нь, та ямар нэг зvйлийг зєв хэрэглэснийхээ дараа ашиг тусынх нь талаар ярьж болох юм гэдгийг зєвлєе.

No comments:

Post a Comment