Tuesday, November 9, 2010

Бvсгvйчvvд тамхиа хаявал 13 насаар залуужина


Бvсгvйчvvд тамхинаас гарвал есєн сарын дотор нvvр царай нь 13 насаар залуу харагддаг. Yvнээс гадна тамхиа гэнэт хаях нь таргалах гол шалтгаан болдог гэж vздэг бол харин ч эсрэгээрээ.

Тамхинаас гарсан бvсгvйчvvдийн 75 хувь нь турах юм уу, жингээ хэвээр хадгалдаг гэнэ. Ийм дvгнэлтэд хvрсэн Италийн тамхитай тэмцэх холбооны мэргэжилтнvvд мягмар гарагт судалгааны дvнгээ олны хvртээл болголоо. Судлаач Лидия Левандовски болон “Дерминг” клиникийн захирал Аделе Спаравинья нар єнгєрсєн оны хоёрдугаар сараас арваннэгдvгээр сар хvртэл эрдэм шинжилгээний хоёр ч судалгаа явуулжээ.

Эхний судалгаанд тамхи татдаггvй 200 эмэгтэйг хамруулж, тэдний нvvрний арьсны онцлогийг судалснаар арьсны насыг тодорхойлох ерєнхий бvдvvвчийг гаргаж авчээ. Харин дараагийн судалгаанд янз бvрийн насны тамхи татдаг 64 бvсгvй оролцсон бєгєєд судалгаа есєн сарын турш vргэлжилжээ. Тэднийг тамхинаас гарахыг ятгаж чадсанаар гурван сар тутам шинжилгээ авсан байна. Yр дvн гайхалтай гарчээ. Судалгааны оролцогчдын арьс дунджаар 13 насаар залуужиж, нэлээд жин хаясан аж.

No comments:

Post a Comment