
ТАМХИА ХАЯХАД БЭЛТГЭХ
-Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
-Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ыг хая.
-Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
-Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
-Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.
ТАМХИА ХАЯХ
-Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, унш
-Оюун санааны хүчээ бүрэн ашигла
-Тамхи татах хүслээ тэвч
-Тамхи татах хүсэл 3-5 минут хэртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий
-Тамхи татмаар болсон үедээ 2-3 удаа гүн амьсгал авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно
-Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу.
ТАМХИНААС АНГИЖРАХ
-Үгүй, татахгүй гэж хэлж сур
-Тамхи асаах шалтаг бүү гарга
-Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнснийг бүү хэрэглэ
-Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)
ТАМХИ ТАТАХГҮЙ ЧИГЭЭРЭЭ ҮЛДЭХ
-Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
-Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
-Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
-Тамхи татдаггүй болсноо бусдад харуул
ТА ТАМХИА ХАЯЖ ЧАДВАЛ
-Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно
-Цагаа үр ашиггүй үрэхгүй
-Бусдыг хордуулахгүй
-Бусдад зэмлүүлэхгүй
-Тамхинд мөнгөө үрэхгүй.
No comments:
Post a Comment