Friday, April 22, 2011

Ой ухааныг сайжруулах 5 нууц арга


Орчин үед хүн амын дундаж наслалт тогтвортой нэмэгдэж байна. 2008 оны байдлаар дэлхийд 65 болон түүнээс дээш насны 500 сая хүн байсан бөгөөд энэ нь нийт хүн амын 7 хувийг эзэлж байжээ.

Харин 2040 он гэхэд энэ тоо 1,3 тэрбум болж, нийт хүн амын 14 хувийг эзлэнэ гэж эрдэмтэд тооцоолсон байна. Наслалт ийм хурдацтай нэмэгдэж байгаагийн хирээр санаа зовоож байгаа нэг асуудал нь эдгээр хүмүүсийн сэтгэцийн өвчнөөр өвчлөх магадлал ихсэж, аюулын түвшинд хүрээд байгаа тухай юм.



Эрдэмтэд одоог хүртэл Альцгеймерийн болон ой ухаан муудах бусад өвчнийг бүрэн эмчлэх аргыг олоогүй л байна.
Тиймээс бид та бүхэнд санах ойг нэмэгдүүлж, оюун ухаанаа сэргэг байлгахад туслах нууц аргуудаас танилцуулах гэж байна.

1. Бохь
Итгэх эсэхээ та л шийдэж дээ, гэхдээ бохь зажлах нь сэргэг байдал болон санах ойг нэмэгдүүлдэг болохыг 2 ч судалгаагаар тогтоогоод байна. Эдгээр судалгааны тусгай тестийн явцад бохь зажилсан оролцогчид зажлаагүй оролцогчдоос илүүтэйгээр тестийн агуулгуудыг зөв санаж байв.
Бохь ой ухааныг сайжруулахад ямар нөлөө үзүүлдэг талаар нэгдсэн дүгнэлт гараагүй байгаа ч бохь зажилснаар зүрхний цохилт нэмэгдэх бөгөөд ингэснээр тархинд илүү цус очдог гэсэн энгийн тайлбар байгаа юм.

2. Дасгал хөдөлгөөн
Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү идэвхтэй байдаг ч энэ нь хангалттай дасгал хийдэг гэсэн үг биш. Ихэнх эрчүүд өдөр бүр дасгал хийхийн ач тусыг сонссоор байгаад залхсан байдаг бол үүний өөр нэг үр ашгийг танд дуулгая. 10 гаруй жил хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн оюун ухааныг нууцаар сайжруулдаг нь илэрчээ.
Өөрөөр хэлбэл илүүдэл жингээсээ салах нь танд түлхүүрээ хаана тавьснаа санахад туслах болно. PNAS сэтгүүлд хэвлэгдсэн 2008 оны судалгаагаар илчлэг багатай хоол хүнс хэрэглэх нь эрүүл, настай хүмүүсийн санах ойд эерэг үр дүнтэй болох нь илэрсэн юм.
Ажилруугаа алхаж, цахилгаан шат хэрэглэхгүйгээр дээшээ гарах нь таны бие төдийгүй оюун ухаанд нэмэртэй байх нь.

3. Каффейн
Хамгийн их маргаантай байдаг хоол хүнсний нэг төрөл бол каффейн бөгөөд эрүүл мэндийн асуудал дээр сайн, муу аль аль талыг нь баримтлагчид бий. Зарим нь каффейны ач тусыг шүтэж байхад зарим нь үүний эрүүл мэндэд учруулдаг сөрөг талуудыг хурцаар шүүмжилдэг.
Гэхдээ хэн ч каффейны сэргэг байдалд (улмаар ой ухаанд)нөлөөлдөг нөлөөний талаар маргадаггүй билээ. Сүүлийн 5 жилд хийсэн янз бүрийн судалгаагаар каффейн богино хугацааны санах чадварыг нэмэгдүүлж, ахимаг насны эмэгтэйчүүдийг оюун ухаан муудах өвчнөөс сэргийлдэг нь нотлогджээ. Хулгана дээр хийсэн туршилтаас бүр Альцгеймерийн өвчнөөс үүддэг ой ухаанаа алдахын эсрэг хэрэглэгдэж болох санааг гаргасан гэнэ.
Гэхдээ ой ухаанаа сайжруулах гэж байна гээд хамаагүй уув аа, каффейн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг сана. Аюулгүй байдлынхаа төлөө тааруулж хэрэглээрэй.

4. Өдрийн цагаар богино хугацаагаар унтах
Шинжлэх ухааны судалгаа танд өдрийн цагаар хэсэг хугацаагаар унтах нь ой ухааныг сайжруулдаг болохыг зөвлөж байна. Энэ нь таны санах ойд онцгой сайн байдаг гэнэ.
Ядарч байгаагаа мэдэрвэл хэсэг дугхийгээд авахад буруудах зүйл байхгүй. Гэхдээ энэ нь богино хугацаанд (45 минутаас бага) байвал үр дүнгээ өгдөг гэдгийг санаарай. Удаан хугацаагаар унтах нь эргээд таныг нойрмог байдалд хүргэх болно.

5. Архи
Муу зуршлыг өөгшүүлж байгаа мэт харагдаж болох ч архины зохистой хэрэглээ нь ой ухааныг сайжруулахад нөлөөтэй байдаг гэнэ. Саяхан хийсэн судалгаагаар бага хэмжээний архи санах ойг сайжруулж, ой ухаан муудах өвчнөөс сэргийлдэг болохыг илрүүлсэн байна. Харин архийг их хэмжээгээр уухад ой ухааныг муутгаж, олон сөрөг үр дагавар авчирдаг гэжээ.

Ой ухааныг сайжруулах аргуудыг танилцууллаа. Гэхдээ аливаа зүйлийн хэмжээг бүү хэтрүүл. Бүх зүйлсийг тааруулж хэрэглэж сураарай.

No comments:

Post a Comment