Friday, April 22, 2011

Шар айраг уухын 6 ашигтай тал


Шар айраг нь дэлхийн хамгийн хуучны, хамгийн их хэрэглэгддэг ундааны гуравт (цай, ус хоёрын доор) бичигддэг. Хамгийн анх 7000 жилийн өмнө анх шар айргийг исгэсэн байдаг бөгөөд уран зохиолд түүнийг магтаж, анагаах ухаанд түүнийг урамшуулсан байдаг. Гэвч хэтрүүлэн уух нь ашиг тус өгдөг энэ зүйлийг эд эрхтнийг гэмтээдэг муу талтай болгон хувиргадаг. Одоо та бүхэнд шар айрагны 6 ач тусыг дуулгая.

1. Хавдрын эрсдэлийг бууруулна.
Прагийн их сургуулийн 2001 онд хийсэн судалгаагаар шар айрагны найрлагад байдаг зөрөг цэцэг эстроген хэмээх бодистой төстэй бүтэцтэй ба түүнийг хуулбарлах чадвартай. Ингэснээр хөхний болон түрүү булчирхайн хавдартай холбоотой гормоны эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ. Мөн сарын тэмдгийн өвдөлтийг багасгадаг болох нь батлагдсан.
2. Ясны бат бөх байдлыг сайжруулдаг.
Тафтс их сургуулийн хийсэн судалгаагаар шар айрганд агуулагддаг силиконы өндөр хэмжээ нь эрэгтэй хүмүүс болон залуу эмэгтэйчүүдийн ясны эд эсэнд кальци, бусад эрдэс бодис дамжуулах хурдыг нэмэгдүүлдэг болох нь ажиглагджээ.
3. Оюуны чадавхийг сайжруулна.
Харвард сургуулийн хийсэн судалгаагаар шар айрагны тохирсон хэрэглээ настай эмэгтэйчүүдийн оюуны чадавхийг сайжруулахад нэмэр болдгийг тэмдэглэжээ. Нэмж хэлэхэд, Америкийн анагаах ухааны холбооны 2003 оны сэтгүүл дээр гарсан нийтлэлээс авч үзвэл 65 болон түүнээс дээш настай хүмүүс долоо хоногт 1-6 шар айраг уувал ой ухаан доройтох өвчний эрсдэл буурдаг байна.
4. Зүрхэнд тустай.
Рокфеллерийн их сургуулийн судлаачид архины төрлийн зүйл өндөр нягтаршилтай липопротейн хэмээх илүү хлостеролыг бөөр лүү ялгаруулахаар шилжүүлж, цусны эргэлтийг сайжруулан, бүлэгнэлтийг сааруулдаг ашигтай хлостеролын хэмжээг ихэсгэдэг болохыг тогтоожээ. 2006 онд Beth Israel Deaconess анагаах ухааны төв, Харвардын нийтийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар согтууруулах ундааг зохистой хэрэглэсэн эрчүүд 40-60 хувиар зүрхний шигдээсээр өвдөх магадлал буурдаг тухай дүгнэлт гарсан юм. 
5. Эсийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангана.
Нидерландын судлаачдын хэлж байгаагаар шар айраг уугчийн биед цусны улаан эсийн эргэлтийг сайжруулдаг В6 витамин, тархины хэвийн үйл ажиллагааг хангадаг невро трансмиттер хэмээх нийлэг бодис өндөр түвшинд байгааг тогтоожээ.
6. Чулуужилтыг зогсооно.
Финландын судлаачдын тогтоосноор шар айраг нь бөөр болон цөсний чулуу үүсгэх тохиолдлыг цөөрүүлдэг байна. Энэ нь шар айрагний агуулганд байдаг өндөр тунгийн магнигаас болдог байх талтай. Өдөр бүр уусан нэг шар айраг бөөрний чулуу үүсэх магадлалыг 40 хувиар бууруулна.

No comments:

Post a Comment