Thursday, June 30, 2011

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Хүн ардынхаа эрүүл энхийн үйлст гуч гаруй жил хөдөлмөрлөхдөө сайн эмч гэдэг хичнээн ачтай, хариуцлагагүй мэдлэг багатай эмч гэдэг хичнээн  их аюул дагуулдаг  болохыг мэдэрч явлаа. Бидний багш нар алдартай сайн эмчийн эрхэм үлгэр болдог билээ. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйл хэргийг нэр төртэй залгамжлах мэргэжилтэн бэлтгэх ариун зорилгод хүчин зүтгэх санаа шулуудан анагаах ухааны дээд боловсрол олгох сургууль  үүсгэн  байгуулснаас хойш даруй 13 дахь жилтэйгээ золгож байна.
Манай сургууль нь Монгол орны эрүүл мэндийн салбарын эрэлт, хэрэгцээнд  бүрэн нийцсэн, олон улсын анагаах ухааны болон, дээд боловсролын  шинжлэх  ухааны ололтыг  шингээсэн сургалтын өвөрмөц технологи боловсруулан нэвтрүүлсний дээр чадварлаг хүн хүчний нөөц, хангалттай материаллаг баазыг бид бүрдүүлээд байгаа болно.
 Төгсөгч нарын 90 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ хот, хөдөө, орон нутагт ажиллаж гадаад, дотоодод мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж байгаа нь бидний амжилтын нэг илэрхийлэл болж буйг тэмдэглэхэд таатай байна.
Эмнэлгийн мэргэжил эзэмшиж, эрүүл энхийн манаанд зогсох чин эрмэлзлэлтэй, зохих суурь боловсрол эзэмшсэн хэн бүхнийг зорилгодоо хүрэхэд нь манай сургуулийн хамт олон халуун сэтгэлээр угтан сайн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахад бэлэн байна.
Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхний өмнө манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

Сайн үйлс дэлгэртүгэй,


  Академич            Начингийн   БААСАНЖАВ              






ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадал, хандлага бүхий бие даан хөгжих ур чадвартай бүтээлч мэргэжилтэн бэлтгэж, Монгол хүний хөгжилд бодит хувь нэмэр оруулах сургалт – эрдэм шинжилгээ – эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролын тэргүүний байгууллага байхад,  оршино.
Тус сургууль нь 2005-онд магадлан итгэмлэгдсэн бєгєєд улмаар 2011-онд хоёрдахь шатны магадлан итгэмлэлд орж 2020-он хvртэл магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон байна.
2011-оноос Монголын Анагаах ухааны академийн түшиц байгууллага болон хамтран ажиллаж байна














ХҮН ХҮЧИН
Тус сургуульд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, Анагаах ухааны Академийн, гишүүн шинжлэх ухааны гавъяат ажилтан Д.Баасанжав,  Шинжлэх ухааны доктор профессор Хүний гавъяат эмч Б.Эрдэнэчулуун, Э.Санжаа, Ц.Норовпил, Д.Малчинхүү, Академийн гишүүн,  Шинжлэх ухааны доктор профессор Б.Оргил, Ш.Болд, ,  Шинжлэх ухааны доктор профессор Б.Дагданбазар,  Анагаах ухааны доктор профессор Б.Давгадорж, Л.Галцог, Ж.Лхагвасүрэн, Б.Батболд Анагаах ухааны доктор Л.Баттөр Г.Жаргалсайхан, Ц.Туул, зэрэг эрдэмтэн, багш, салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд багшилж байна.
Багш нарын 85 гаруй хувь нь эрдмийн болон мэргэжлийн цол зэрэгтэй юм.

СУРГАЛТЫН БААЗ
“Ач” сургууль нь: П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, УБТЗ-ын төв эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Ароно” шүдний эмнэлэг, “Ачтан”–Элит эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг зэрэг төрийн болон төрийн бус өмчийн эмнэлгүүдэд түшиглэн сургалтаа явуулж байна Үүний зэрэгцээ оюутны үйлдвэрлэлийн дадлагыг өрхийн эмнэлгүүд, болон орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийг түшиглэн явуулж байна.
Сургуулийн хэмжээнд:
  • Хичээлийн  I.  II  байр
  • Нүүр ам судлалын тэнхимийн  дэргэд  сургалтын лаборатори
  • 200 гаруй  ор бүхий оюутны дотуур байр;
  • 20000  гаруй номын фонд бvхий номын сан;
  • Интернетийн сvлжээнд холбогдсон компьютерын  лаборатори;
  • Багш, оюутны цайны газар



СУРГАЛТ

Сургалтын хэлбэр:
Бакалаврын,  магистрын,  төгсөлтийн дараах
Бакалаврын сургалт:
ü  Анагаах                                  6 жил     
ü  Нүүр ам судлал                     5 жил     
ü  Уламжлалт анагаах               5 жил     
ü  Сувилахуй                              4 жил     


Магистрын сургалт:
Мэс засал, мэдрэл, нүүр ам судлал, дотрын өвчин судлал зэрэг мэргэжлээр 2 жил.

Төгсөлтийн дараах сургалт:
Дотор, мэс засал, мэдрэл, дүрс оношлогоо,  лаборатори, нүүр ам судлал, согог засал, эх барих эмэгтэйчүүд, арьс гоо засал,  нүд зэрэг мэргэжлээр 1-1.5 жил.

ОЮУТАН
Анагаахын салбарын 6-н дамжаа, хүүхдийн анагаахын 4 дамжаа, Уламжлалт анагаахын 1, нүүр ам судлалын 5, сувилахуйн 4 дамжаанд нийтдээ 1400 гаруй оюутан суралцаж байна. Тус сургуульд Оюутны холбооноос гадна Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг, “New wind”   “FCS”,  “Good Luck” “DEBATE” “Залуу мэс засалч” “Эм судлаач” “Ачлал”  зэрэг клуб, нийгэмлэг ажиллаж үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.
Манай сургуулийн оюутнууд эрдэм судлалын ажилд өргөн хамрагдаж Био- анагаах, Мастер зэрэг их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байрууд эзлэж байсан.














Оюутны бие даасан үйл ажиллагааг дэмжиж, сургалтын зардлын 5 хувийг оюутны сайн дурын нийгэмлэг, клубын үйл ажиллагаанд зарцуулж байна. Мөн амжилттай суралцсан оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, нэрэмжит цалин олгож байгаа билээ.
Төрийн сангийн бүхий л зээл тусламж, Голомт банк, “Зориг сан” “Хөх сүлд” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд хамрагддаг.

ГАДААД ХАРИЛЦАА:

-Иркутск хотын АнагаахУхааны Их Сургууль
-Солонгос улсын Лиси Анагаах ухааны их сургууль
 -Өвөрмонголын Улаанхад хотын Анагаах ухааны дээд
   сургуулиудтай хамтран ажилладаг









Монголын Анагаах Ухааны Академийн түшиц байгууллага

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН
АЧАНАГААХ УХААНЫ   ДЭЭД СУРГУУЛЬ

ХОЛБОО БАРИХ

Хаяг:       СХД  18 –р хороо, Энхтайвны өргөн чөлөө - 11
Утас:       88117751, 88120668, 88111883,  632312, 632358
Факс:      976-11-632358
Е-mail:    ach_auds@yahoo.com
Web:www.ach.mn  

No comments:

Post a Comment