Thursday, June 30, 2011

“АЧ” АНАГААХ УХААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


“Ач”АУДСургуулийн  захирлын зөвлөлийн 2011 оны  5  сарын 7 өдрийн 06 тоот хурлын шийдвэрээр батлав

 

 

АЧ АНАГААХ УХААНЫ ДЭЭД  СУРГУУЛИЙН

ОЮУТАН  ЭЛСҮҮЛЭХ  ЖУРАМ


НЭГ. ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

1.1   “Ач” Анагаах ухааны дээд сургууль нь ( цаашид “Ач” АУДС гэх) оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулахдаа БСШУ-ны сайдын 2006-оны 483-дугаар тушаалаар баталсан Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам болон энэхүү журмыг баримтлана.
1.2   Элсэлтийн ажлыг “Ач” АУДС-ийн захирлын тушаалаар томилогдсон  Элсэлтийн  комисс зохион байгуулна. Тус комисс нь элсэлтийн ажлыг зохион байгуулахдаа  ил тод, шударгаар өрсөлдүүлэх зарчимд  тулгуурлана.

ХОЁР.ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГУУР

2.1   Ач” АУДС –д элсэн суралцахыг хүсэгчид дараах нөхцлийг хангасан байна.
Үүнд:        а/Бүрэн дунд боловсрол эзэмшсэн,  Элсэлтийн Ерөнхий Шалгалт  өгсөн байх
в/Дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй бол дипломын дундаж  
дүн 3,2оос дээш, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан   байх
2.2   Ач”АУДС –д суралцах мэргэжил, элсэн суралцахад өгсөн байх ерөнхий  шалгалтуудыг хүснэгтээр үзүүлэв.  

д/д
Суралцах  салбар – эзэмших   мэргэжил
ЭЕШ- өгсөн байх хичээл
Суралцах жил
Суурь босго  оноо  хувиар
Дагалдах босго оноо хувиар


1
Анагаах - Хүний их эмч
Хими
75
Биологи
60
6
2
Нүүр ам судлал – Нүүр ам судлалын их эмч
Хими
75
Биологи
60
5
3
Уламжлалт  анагаах- Уламжлалт анагаахын  их эмч
Хими
75
Биологи
60
5
4
Сувилахуй - Сувилахуйн арга зүйч
Хими
60
Биологи, Анли хэл
60
4

2.3       Ач” АУДС –д элсэн суралцахыг хүсэгчийг /хүснэгтэнд заасан 4 салбарт / суралцахыг   хүссэн салбарт нь  ЭЕШалгалтын суурь оноогоор жагсааж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан элсүүлнэ
2.4      Хэрэв суурь оноо тэнцвэл дагалдах босго оноог /хүснэгтэнд заасан/ харгалзана. Дахин оноо тэнцвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харгалзана.
2.5         Химийн хичээлээр улсын олимпиадад 1,2,3 байр эзэлж байсан сурагчдыг элсэлтийн шалгалтгүйгээр элсүүлнэ.
2.6         Дипломын болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, тус сургуульд элсэх нөхцөл хангасан
      / Журмын 2,1-заалтын / элсэн суралцахыг хүсэгчдээс  химийн хичээлээр суурь мэдлэгийн шалгалт тэстээр авч, тэнцсэн тохиолдолд англи хэлээр ярилцлага хийж хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
2.7   Диплом болон түүнээс дээш боловсролтой элсэн суралцахыг хүсэгчид  нийт элсэгчдийн 10 хувиас хэтрэхгүй байна.
2.8   Элсэхийг хүссэн гадаадын иргэнд энэхүү журам бүрэн үйлчилнэ.
2.9   “Ач” АУДС-Д элсэн суралцах болзол хангасан элсэгчдэд СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ” олгох бөгөөд тус сургуулийн 1-р байранд зарласан хугацаанд элсэгч өөрийн биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ирж авна. Уг бичиг 2011-2012  оны хичээлийн жилд  тус сургуульд суралцах үндсэн баримт болно.
2.10       “СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ” зарласан хугацаанд ирж аваагүй  элсэгчийг сургууль орхисонд тооцон тухайн нэрийн дараагийн элсэгчийг элсүүлнэ.
2.11       Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргааныг элсэлтийн комисс  хүлээн авч шийдвэрлэх ба уг шийдвэртэй санал нийлэхгүй бол  элсэхийг хүсэгч  “Ач”АУДС-ийн захиргаанд бичгээр гомдол  гаргаж болох бөгөөд гомдлыг  Захирлын зөвлөлийн хурлаар  хэлэлцэж  шийдвэрлэнэ

 ГУРАВ.  ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ  ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

3.1   Ерөнхий шалгалт өгсөн, элсэн суралцахыг  хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:
ü Элсэхийг хүссэн анкет /Сургуулиас олгох маягтын дагуу/
ü Ерөнхий шалгалтын батламж /эх хувь/
ü Суурь боловсролын үнэмлэх /эх хувь/
ü Иргэний үнэмлэх хуулбар, мөн үнэмлэхийн эх хувь
ü 3*4 хэмжээтэй 2011-оны цээж зураг 2 хувь
ü Бүртгэлийн хураамж  5000 төгрөг
3.2   Диплом болон түүнээс дээш боловсролтой элсэн суралцахыг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
ü Элсэхийг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичнэ/
ü Анкет /Сургуулиас олгох маягтын дагуу/
ü Дипломын хуулбар  /эх хувь/
ü Ажлын газрын тодорхойлолт /дэлгэрэнгүй/
ü Иргэний үнэмлэх хуулбар  /эх хувь/
ü 3*4 хэмжээтэй 2011-оны цээж зураг 2 хувь
ü Бүртгэлийн хураамж  5000 төгрөг
3.3   Элсэлттэй холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ
3.4   Бүртгэл “Ач”АУДС-н хичээлийн 1-р байранд 2011-оны 7-дугаар сарын 04-ээс,  2011-оны 7- сарын 07-ыг дуустал  өдөр бүр 900 цагаас 1800 цаг хүртэл.

ДӨРӨВ. СУРАЛЦАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ:

5.1      Ач” АУДС-д суралцах болзол хангаж “СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ” авсан элсэгчид 8- дугаар сарын 24,25,26-ны өдөр сургуулийн төв байранд өөрийн биеэр ирж Суралцах эрхийн бичгийн дагуу бүртгүүлнэ.
5.2      Тус сургуульд элсэн суралцах болзол хангасан суралцагчид  Харъяа дүүрэг,  Аймгийн эрүүл мэндийн нэгдэлд  “ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ”  хамрагдсан байх бөгөөд ерөнхий эмчийн дүгнэлтээр баталгаажуулсан байна.
5.3      Элсэгчид  бүртгүүлэхдээ  дараах материалыг  бүрдүүлсэн байна.  Үүнд:
ü Суралцах түр эрхийн бичиг
ü Ерөнхий шалгалтын батламж карт /эх хувь/
ü Сургуулийн тодорхойлолт 
ü Иргэний үнэмлэхийн  хуулбар
ü Боловсролын үнэмлэх,  диплом /эх хувь/
ü Сурагчийн хувийн хэрэг /эх хувь/
ü  3*4 хэмжээтэй цээж зураг 5 хувь
ü Сургалтын төлбөр төлсөн баримт
ü Эрүүл мэндийн хуудас
ü Эрүүл мэндийн даатгалын хураамж 8140 төгрөг /даатгал төлсөн  хүнд үл хамаарна/  
5.4         Сургалтын төлбөрийг:  Худалдаа хөгжлийн банкны-499015713 тоот дансанд   тушаана.
5.5         Элсэлттэй холбогдолтой нэмэлт мэдээллийг сургуулийн  Оюутны болон      
    Сургалтын албанаас авч болно. 632312, 632358, 88111883, 88120668,    
  88111883

No comments:

Post a Comment