Хvний амьдралын хамгийн чухал бvтээлийн нэгээр америкчууд шvдний сойзыг тодруулжээ. Тэгэхдээ бvр машин, компьютер, гар утаснаас ч дээгvvр тавьсан байна шvv. 1983 онд Германы Крефельд хотод шvдний сойзонд зориулсан дурсгалын хөшөө байгуулсан гэхэд хvмvvс ч нэг их гайхахгvй биз. Яагаад гэвэл шvдний сойзны ач тусыг хvмvvс мэддэг болохоор. Шvдний сойзоо хайрладаг тал дээр хvн төрөлхтөн адилхан байдаг.

Шvдний сойзноос өмнө юу байсан юм бол?

Америкийн Иллинойс мужийн их сургуулийн мэргэжилтэн Лесли Хлуско, 1.8 сая жилийн өмнө орчин vеийн хvний өвөг шvдээ цэвэрлэ¬хийн тулд өвс ногооны иш зажилдаг байсныг тогтоожээ. Харин эртний Вавилоны оршин суугчид зажилдаг ялтас, савх ашигладаг байж. Ийнхvv газар нутгийн онцлогоороо өвөг дээдэс маань янз бvрийн аргаар шvдээ цэвэрлэдэг байжээ.
Шvдний сойзыг хаана бодож олсон бэ?
1947 онд ширvvн хялгастай сойзыг хятадууд анх бvтээсэн гэдэг. Хулс юм уу ясан бариуланд уг ширvvн хялгасаа бэхэлсэн аж. Орос улсад I Петр хаан нvдсэн шохой, чийгтэй алчуураар шvдээ цэвэрлэж байх заавар өгч байжээ. Харин ардууд хус модны нvvрсээр шvдээ цэвэрлэдэг аргыг ашигладаг байж. Европт XVII зууны vед шvдний сойз бий болжээ. Гахайны vс ашигладаг байсан европчууд морины vс ашиглах болж. 1937 онд " Дюпен де немур” фирмийн лабораторчид нейлон материал бvтээснээр байгалийн vснээс ангижрах боломж гарав.
Цахилгаан шvдний сойз
Цахилгаан сойз бvтээх санааг 1880 онд доктор Скотт санал болгож байсан аж. Гэвч ийм сойзыг дэлхийн II дайны дараа л ашиглах оролдлогыг хийсэн байна. Харин 1961 онд өөрөө ажилладаг анхны сойз бий болсон аж. 1990-ээд оны дунд vед АНУ-ын доктор Роберт Бок хоёр vйлдэл бvхий сойз бvтээж, бvртгvvлжээ. Урьд байгаагvй шинэ технологиор цэнэглэгдсэн эл шvдний сойз нэг минутад 196.000.000 хөдөлгөөн хийж ямар ч нян тогтохын аргагvй болгодог байна. Орчин vеийн шилдэг сойзнуудаас дурдахад,
-Нян устгадаг ургамлын гаралтай бодис агуулсан сойз.
-Бичил схем ашиглан таны тааллаар хоёр минутын аялгуу сонсгох хөгжимтэй сойз.
-Шvдийг гурван талаас нь цэвэрлэх зориулалтай хоёр толгойтой сойз.
-Жуулчдад зориулсан өөрөөсөө оо шахдаг сойз.
-Тоглоомон автомашин, шvдний сойзны эрлийз.
-Шvд цайруулах vйлчилгээтэй бодисууд агуулсан, камертай сойз.