Tuesday, November 9, 2010

Черчилийн хиймэл шүдийг дуудлага худалдаагаар худалдлаа.

Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хиймэл шүдийг дуудлагаар худалдсан байна. Дуудлага худалдаа Нориж хотод болсон бөгөөд  экс Ерөнхий сайдын хиймэл шүдийг 15 мянган фунтс терлингээр  худалджээ. Алтаар бүрсэн тэрхүү шүд нь хэлний тультраа засах давхар зориулалттай аж.Черчилль бага байхын л хэл муутай байсан бөгөөд нөөц шүд байнга авч явдаг байсан гэнэ.

Танд нэмж сонирхуулахад Уинстон Черчилл Английн цэргийн албанаас өөрийн ажлын гараагаа эхлэж цэрэг, сэтгүүлч, зохиолч, түүхч, зураач, ерөнхий сайд, гээд түүнд бараг хийж үзээгүй ажил гэж байхгүй.Амьдралынхаа туршид тэрээр өөрийн удмын тухай, дайнд оролцож явсан адал явдалынхаа тухай нийтдээ 6 номыг зохиож, Нобелийн Уран зохиолын салбарын шагнал хүртэж байсан юм.Хамгийн сонирхолтой нь Уинстон Черчилль Их Британий Ерөнхий сайдын албыг насан эцэслэтлээ хашиж байсан цорын ганц лидер юм.

No comments:

Post a Comment